Процессийн зураглал

Үйл ажиллагаагаа зурж баримтжуулаад, сул талыг нь олоорой

Процессийн алхам бүрийг хэн гүйцэтгэдгээр нь swimlane-д хуваан зурна. SIPOC-оор процессийн орц, гарц, оролцогчийг тодорхойлно.

Боломж

Зураглалын редакторын боломжууд

Swimlane бүтэц

Алхам бүрийг хариуцагч нэгж, албан тушаалаар нь эгнээнд байрлуулж, хариуцлагын хил хязгаарыг ил гаргана.

Төрөлжсөн зангилаа

Үйлдэл, шийдвэр, эхлэл, төгсгөл зэрэг зангилааны төрлүүдийг холбоосоор холбож бүтэн урсгал үүсгэнэ.

SIPOC хүснэгт

Нийлүүлэгч, орц, процесс, гарц, хэрэглэгчийг зураглалын хажууд бөглөж, нэг баримт болгон хадгална.

Автомат хадгалалт

Хийсэн өөрчлөлт автоматаар хадгалагдана. Хадгалах товч дарах шаардлагагүй.

Багийн хамтын ажиллагаа

Зураглал байгууллагын дотор хуваалцагдана. Зөвлөх дэмжлэгийн горимоор орж хамтран ажиллах боломжтой.

Сайжруулалтын суурь

Баримтжсан процесс нь хэрэглэгчийн замналын зураглал болон стандартын нийцлийн ажлын суурь болно.

Хэрхэн ажилладаг вэ

Зураглал үүсгэх дараалал

  1. 01

    Процессоо нэрлэж, оролцогч нэгжүүдээр эгнээ үүсгэнэ.

  2. 02

    Алхам бүрийг зангилаа болгон нэмж холбоно.

  3. 03

    SIPOC хэсгийг бөглөж процессын хүрээг тодорхойлно.

  4. 04

    Багтайгаа хянаж, сайжруулах цэгүүдээ тэмдэглэнэ.

Хэнд тохирох вэ

Дараах байгууллагуудад тохирно

  • Үйл ажиллагааны журмаа шинэчилж буй чанарын баг
  • Стандартын нийцлийн бэлтгэл хийж буй байгууллагууд
  • Шинэ ажилтны сургалтад ойлгомжтой процесс шаардлагатай компаниуд
  • Хэлтэс хооронд хариуцлага тодорхойгүйгээс саатал үүсдэг багууд

Процессийн зураглал нь тодорхой багцад нээгддэг боломж юм. Багцуудыг харах.

Процессоо ойлгомжтой зураглал болгон хувиргаарай

Демо захиалах