Standards

Дэлхийн жишигт хөтлөх стандарт ба үйлчилгээ

Бид байгууллагын соёлыг олон улсын түвшинд баталгаажуулах ICXI стандартууд, AI-д суурилсан аналитик, салбарын мэргэшсэн зөвлөх үйлчилгээгээр таны бизнесийн үнэ цэнийг өсгөнө.

ICXI

International Customer Experience Institute нь харилцагчийн туршлагын олон улсын стандарт, баталгаажуулалтыг хариуцдаг институт юм. CMI нь 2023 оноос ICXI-тай стратегийн түншлэлтэй ажиллаж, Монголын байгууллагуудыг олон улсын баталгаажуулалтад хүргэж байна.

IDCXS:2022

Олон улсын дижитал харилцагчийн стандарт. IDCXS:2022 нь зөвхөн харилцагчийн үйлчилгээний заавар биш, харин дижитал болон уламжлалт сувгуудыг нэгтгэсэн харилцагчийн аяллын цогц систем юм.

  • Дижитал ба танхимын сувгийг нэг аялалд нэгтгэнэ
  • Хэмжилтийг NPS, CSAT зэрэг индексээр жигдэлнэ
  • Баримт бичиг, процессыг шалгуур бүрээр баталгаажуулна
CMI-ийн ялгаа

Стандарт нь баримт бичиг биш, ажлын талбар

Ихэнх байгууллага стандартыг Excel, Word дээр тайлбарладаг. CMI Hub-д шалгуур бүр өдөр тутмын ажилтай холбогдож, гүйцэтгэл нь өөрөө нотолгоо болно.

Шалгуур бүтээгдэхүүн дотор

Даалгавар, мэдлэгийн сангийн өгүүлэл, судалгааны асуулт, метрик бүрт ICXI-ийн шалгуурыг хавсаргана. Ингэснээр аль шалгуур ямар нотолгоотой, аль нь хоосон байгааг явцын самбар дээр шууд харна. Нэвтрүүлэлтийн бэлэн байдал нь тусдаа тайлан биш, ажлын үр дүнгээс автоматаар бүрдэнэ.

Загварууд нь стандартаас гаралтай

Template Hub дахь Journey Map, Process Map, судалгаа, Persona, мэдлэгийн багцыг CMI-ийн зөвлөхүүд IDCXS:2022-ын шаардлагад тулгуурлан бэлтгэдэг. Загварыг хэрэглэхэд асуултын түлхүүр, метрикийн холбоос, баримтын бүтэц хамт орж ирдэг тул байгууллага эхнээсээ нийцтэй бүтэц дээр ажиллана. Энэ загварын сан бүх багцад нээлттэй.

Албан ёсны түншлэл

CMI бол ICXI-ийн Монгол дахь албан ёсны түнш. 2023 оноос стратегийн түншлэл, 2025 оноос FOXeey (Япон)-той хамтын ажиллагаатай. Арга зүй, шалгуурын тайлбар, үнэлгээний хандлага нь эх сурвалжаасаа шууд ирдэг. Албан ёсны нэвтрүүлэлт болон баталгаажуулалтын замнал нь зөвлөхийн удирдлагатай Business багцаар хэрэгжинэ.

Үйлчилгээ

Зөвлөх үйлчилгээний чиглэлүүд

Одоогоор дараах чиглэлүүдээр төсөл хэрэгжүүлж байна. Japanese Experience болон Workshops чиглэлийг удахгүй нэмнэ.

/01

Digital Customer Experience

Дижитал сувгуудын харилцагчийн аяллыг IDCXS:2022-ын шалгуураар үнэлж сайжруулна.

/02

Customer Experience

Судалгаа, Journey Map, NPS/CSAT хэмжилтэд суурилсан CX стратеги, үйл ажиллагааны загвар.

/03

Employee Experience

Ажилтны туршлагыг хэмжиж, дотоод үйлчилгээ болон соёлыг олон улсын жишигт нийцүүлнэ.

/04

Artificial Intelligence in CX

AI-д суурилсан аналитикаар санал хүсэлт, дуудлага, судалгааг боловсруулж шийдвэрт хөрвүүлнэ.

/05

Patient Experience

Эрүүл мэндийн байгууллагад зориулсан үйлчлүүлэгчийн туршлагын үнэлгээ, сайжруулалт.

Хэрхэн ажилладаг вэ

Зөвлөхтэй хамтарсан нэвтрүүлэлт

Business багц нь зөвлөхийн удирдлагатай төсөл. Зөвлөх танай ажлын талбарт зэрэгцэн ажиллаж, загвар, хяналт, тайланг хамт бүрдүүлнэ.

  1. 1

    Үнэлгээ

    Одоогийн байдлыг судалгаа, Journey Map, Process Map-аар баримтжуулна.

  2. 2

    Төлөвлөлт

    Үе шат, даалгавар, хариуцагч, хугацааг Planner дээр тодорхойлно.

  3. 3

    Нэвтрүүлэлт

    Баг сургаж, стандартын баримт бичгийг хянан батлах урсгалаар баталгаажуулна.

  4. 4

    Хэмжилт

    NPS, CSAT, SLA болон KPI-г сар бүрийн тайлангаар хянана.

Төслийн талаар ярилцах уу?

Танай байгууллагад тохирсон хамрах хүрээг зөвлөхтэй хамт тодорхойлно.

Демо захиалах